VMWARE subscription model-д шилжсэн нь: Core биш серверийн тоогоор лиценз авах боломжийг танилцуулъя

VMWARE subscription model-д шилжсэн нь: Core биш серверийн тоогоор лиценз авах боломжийг танилцуулъя

2023 оны 12-р сарын 11-нд VMware subscription model-д шилжихээ зарласнаар хэрэглэгчдийн лицензийн зардал өмнөхөөсөө 3 дахин нэмэгдэх болж, олон бизнесийн төсөвт хүндрэл учруулж эхлээд байна. VMware-ийн хийсэн энэхүү өөрчлөлт нь “lifetime license” гэсэн ойлголтыг халж, одоо байгаа лицензийн хугацаа дуусах үед зайлшгүй subscription model-д шилжих шаардлагатай болсон. Төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөнөөс гадна VMware өөрийн шийдлүүдийг гурван багцад нэгтгэн, тус бүрийг дангаар нь ашиглах боломжгүй болгосон. Эдгээр нь:

VMware vSphere Standard: Энэхүү үндсэн багц нь vMotion, High Availability (HA), vSphere Replication зэрэг энгийн хэрэглээтэй хэрэглэгчдэд зориулагдсан функцуудыг багтаана.

VMware Cloud Foundation: Энэ багц нь vSphere, vSAN, NSX болон full Aria management зэрэг бүх төрлийн дэд бүтэц шаардлагатай хэрэглэгчдэд зориулсан full stack шийдлийг агуулна.

VMware vSphere Foundation: Тус багц нь Tanzu Kubernetes Grid, Aria Operations болон Aria Operations for Logs зэрэг функцуудыг багтаасан бөгөөд уламжлалт vSphere орчинд дата төвийн үр ашигтай байдлыг хангах зорилготой юм.

VMware маргаангүй зах зээлд тэргүүлэгч байр суурьтай хэдий ч эл өөрчлөлт хэрэглэгчдийн талаас илүү хувьд санхүүгийн томоохон сорилт болж, хямд бөгөөд найдвартай шийдлийн эрэлд гарахаас өөр сонголтгүй болгосон нь тодорхой. Тиймээс тус боломжийг овжиноор ашиглаж, орлуулж болохуйц хувийн клауд үйлчилгээг танилцуулъя.

Зардал Багатай Шийдэл

Мэргэшсэн, чадварлаг Монгол инженерүүдийн зургаан жилийн үүлэн технологийн туршлага дээр үндэслэн хөгжүүлэгдсэн хувийн клауд үйлчилгээ нь VMware-тэй харьцуулахад зардал багатай боловч орлуулж болохуйц сонголт байх болно.

Үнийн харьцуулалт

Зардал багатай: VMware-ээс гурав дахин хямд бөгөөд лицензийн төлбөрийг core эсвэл процессороор биш серверээр тооцдог.

Бүх функцуудыг агуулсан: VMware-ийн бүх функцуудыг агуулсан тул бизнесүүд зардлаа хэмнэхийн тулд системийнхээ хэвийн, найдвартай үйл ажиллагааг золиослох шаардлагагүй.

Hardware нийцтэй: Аль ч hardware нийлүүлэгчийн физик сервертэй асуудалгүй нийцэж ажиллах чадвараараа VMware-с давуу талтай.

Тасалдалгүй шилжих шийдэл: Зах зээлийнхээ хэрэгцээ, шаардлагыг ухаалгаар харж, VMware-с энд дурдагдаж буй хувийн клауд руу тасалдал, алдагдалгүй шилжих шийдлийг мөн санал болгодог.

Мэргэшсэн, чадварлаг Монгол инженерүүдийн бүтээсэн хувийн клауд үйлчилгээ нь VMware-ийн зардал нэмэгдсэн энэ үед хамгийн ухаалаг бөгөөд, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй. Тиймээс хэрэглэгч таны зардлыг хэмнэхийн зэрэгцээ системийн тань найдвартай ажиллагааг бүрэн дүүрэн хангаж чадах хувийн клауд үйлчилгээг санал болгохдоо таатай байна.